ФИЛИППИНД 7.8 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖ, ЯПОН, ИНДОНЕЗИД ЦҮНАМИГИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ ГАРГАЛАА

GNNGNN
Jun 8, 2026  
 0
ФИЛИППИНД 7.8 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖ, ЯПОН, ИНДОНЕЗИД ЦҮНАМИГИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ ГАРГАЛАА

Даваа гарагийн өглөө Филиппинд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, бүс нутгийн Индонез, Малайз, Япон зэрэг улсад цүнами үүсэх эрсдэлтэй байгааг албаныхан анхаарууллаа. 

Газар хөдлөлтийн дараа цахилгаан тасарсан тухай мэдээлэл гарсан бөгөөд иргэдийг өндөрлөг газар руу шилжих эсвэл далайн эргээс даруй холдохыг зөвлөжээ. 

Одоогоор хүний амь хохирсон эсэх болон эвдрэл гэмтлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Номхон далайн бүсийн цүнамигийн сэрэмжлүүлгийн төвөөс Филиппиний зарим эрэгт 3 метр хүртэл өндөр цүнамигийн давлагаа үүсэж болзошгүй байгааг мэдээлэв. 

Харин Индонез болон Малайзын зарим эрэгт 1 метр хүртэл өндөр цүнами үүсэж болзошгүй гэжээ.

Мөн үүнээс арай бага хэмжээний цүнамигийн давлагаа Тайвань, Япон, Гуам зэрэг Номхон далайн баруун хэсгийн зарим арлын улсад үүсэж болзошгүй аж. 

Хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл ойролцоох Индонез улсын арлуудад мэдрэгдсэн байна. 

Филиппин нь Номхон далайн “галт бүс” буюу тектоникийн идэвхтэй бүсэд оршдог тул газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт байнга тохиолддог дэлхийн хамгийн эрсдэлтэй орнуудын нэг юм. Тус улс жил бүр дунджаар 20 орчим хар салхи, халуун орны шуурганд өртдөг байна.

Эх сурвалж: АР