ГОЛ, НУУРЫН МӨСӨНД ЦӨМӨРСӨН ДӨРВӨН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ
Энэ сард гол, нуурын мөсөнд цөмөрсөн дөрвөн тохиолдол бүртгэгджээ. Есөн хүн /том
хүн 7, хүүхэд 2/-ийг авран хамгаалж, дөрвөн тээврийн хэрэгслийг татан гаргасан байна.
Гол, мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул
-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,
-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,
-Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй
байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-ын Урьдчилан
сэргийлэх газраас анхаарууллаа.