СТАТИСТИК: СҮҮЛИЙН ДӨРВӨН ЖИЛД ТЭМБҮҮГИЙН ТОХИОЛДОЛ 2000-ААР БУУРЧЭЭ

GNNGNN
1-р сарын 30, 2024  
 0
СТАТИСТИК: СҮҮЛИЙН ДӨРВӨН ЖИЛД ТЭМБҮҮГИЙН ТОХИОЛДОЛ 2000-ААР БУУРЧЭЭ

Сүүлийн үед цахим орчинд бэлгийн замын халдварт өвчний нэг болох тэмбүүгийн тохиолдол ихэссэн. Иймд 1960-аад оны үетэй ижил “Улаан тариа” аяныг өрнүүлэх нь зүйтэй хэмээгээд буй. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргадаг нийгэм, эдийн засгийн гүйцэтгэлийн тайланд үндэслэн тэмбүү өвчин болоод бусад халдварт өвчний тохиолдол хэрхэн өөрчлөгдсөн статисти мэдээллийг хүргэе.

Тайлангаас харахад, халдварт тэмбүү өвчин нь өнгөрсөн дөрвөн жилийн байдлаар 2000-аар буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн дөрвөн жилд хамгийн их тэмбүүгийн тохиолдол бүртгэгдсэн жил нь 2020 он аж. Харин үүнээс хойш эрс буурч, дөрвөн мянга орчимд гурван жил тогтвортой байгаа дүр зураг харагдаж байна.

Түүнчлэн, улсын хэмжээнд 2022 онд нийт 1005745 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол 2023 онд 1042835 хүн болж 3.7 хувиар нэмэгдсэн байна. Харин нийт халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 2023 оны эцэс гэхэд 41051 болж 87.4 хувиар эрс буурчээ. Үүнд нөлөөлөх болсон шалтгаан нь коронавируст халдварын таван мянган тохиолдол бүртгэгдэж 98.4 хувиар буурсан нь голлох хүчин зүйл болжээ.