Н.НОМТОЙБАЯР: БИ ЯМАР Ч НӨХЦӨЛД ҮНДЭСНИЙ ЭВСЛЭЭ УДИРДАЖ СОНГУУЛЬД ОРОЛЦОНО

GNNGNN
May 31, 2024  
 0
Н.НОМТОЙБАЯР: БИ ЯМАР Ч НӨХЦӨЛД ҮНДЭСНИЙ ЭВСЛЭЭ УДИРДАЖ СОНГУУЛЬД ОРОЛЦОНО

Үндэсний эвслээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр "Хууль хүний царай хардаг байдал сүүлийн үед улс төртэй холбоотой гардаг болсон. Үүнийг би өөрийн биеэр 2020 онд УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас хөөгдсөний дараа бие даан нэр дэвшихээр болсны дараа тэр даруй цагдан хорьж байснаас харж болно.

 Цагдан хорьсон үндэслэл, зохиосон хэрэг нь хуульд нийцэхгүй байсан. Өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оруулах, хуулийн процессийг зөрчих, нэг ч удаа гэрчийн мэдүүлэг авалгүйгээр шүүх хуралдаан зохион байгуулж, хэлмэгдүүлж байсан. Үндэсний эвслийн зорилго бол иргэдийн эрхийг хамгаалах, дарамтад орсон хувийн хэвшлийн эрхийг хамгаалах зорилготой. Үүнийгээ гүйцэлдүүлэхээр энэ удаагийн сонгуульд оролцохоор шийд гаргаж, холбогдох хуулийн дагуу материалаа бүрдүүлж ажилласан. Гэвч хуульд заасны дагуу ЦЕГ-аас лавлагаа авахыг хүсэхэд хуульд байхгүй хариу ирүүлсэн. Хоёр дахь удаагаа албан бичигт заасан зүйл заалт хуульд байхгүй байна гэхэд мөн л хуулийг буруу тайлбарлаж, төөрөгдүүлэх зорилгоор тодорхойгүй хариулт өгч байсан.

Эцэс сүүлдээ  Сонгуулийн тухай хуулийн 29.9 зөвхөн авлига, албан тушаалын хэрэг буюу Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйл буюу хайнга хандсан гэх сонгуулийн хуулийн 29.9 зүйлд хамааруулсан.  Ийнхүү СЕХ-ноос Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлж байгаа миний биеийг хасах шийд гаргаж байгаа юм байна. Намайг хаслаа гээд Үндэсний эвсэл оролцохгүй гэсэн үг биш. Би ямар ч нөхцөлд Үндэсний эвслээ удирдаж сонгуульд оролцоно" гэлээ.