СЕХ: Х.БАТЯЛАЛТ, Б.ХУРЦ, С.БАЯРЦОГТ, Ж.БАЯСГАЛАН, Н.НОМТОЙБАЯР НАРЫГ НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗЛАА

GNNGNN
May 31, 2024  
 0
СЕХ: Х.БАТЯЛАЛТ, Б.ХУРЦ, С.БАЯРЦОГТ, Ж.БАЯСГАЛАН, Н.НОМТОЙБАЯР НАРЫГ НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗЛАА

АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТ ЯЛ ШИЙТГЭГДСЭН, ЯЛТАЙ ХУГАЦАА ДУУСААГҮЙ, ТАТВАРЫН ӨРТЭЙ ИРГЭДИЙГ БҮТГЭХЭЭС ТАТГАЛЗЖЭЭ.

          Сонгуулийн ерөнхий хорооны хурал өчигдөр болж Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 29 зүйлд заасан нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүй буюу эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон, татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй зэрэг үндэслэлээр 150 гаруй иргэдийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

 Энэ талаар сонгуулийн ерөнхий хорооны тогтоол гарна гэх мэдээлэлтэй байна. Дээрх татгалзсан иргэдийн дотор авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон шалтгаанаар Үндэсний эвсэлээс Н.Номтойбаяр, АН-аас Б.Хурц, С.Баярцогт, Ялтай байдал нь дуусаагүй шалтгаанаар Монголын хүний төлөө намын Х.Батялалт, татварын хугацаа хэтэрсэн өртэй гэх шалтгаанаар АН-аас Ж.Баясгалан нар багтсан байна.