ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ ЗУРГААДУГААР САРЫН ХУВААРЬ
"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХК-иас цахилгаан эрчим хүчинд хийгддэг засварын ажил үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан эрчим хүч хязгаарлах ирэх зургаадугаар сарын хуваарийг хүргэж байна
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье гэв.