УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГЭЭС ГАЗРЫН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ШИЙДЭЛД

GNNGNN
Aug 24, 2026  
 0
УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГЭЭС ГАЗРЫН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ШИЙДЭЛД

UNCCD COP17-ын хүрээнд зохион байгуулсан “Folklore4Land – Living Knowledge for Land Restoration” зэрэгцээ арга хэмжээ нь уран бүтээлчид, залуучууд, төрийн байгууллагын төлөөлөл болон хөгжлийн түншүүдийг нэгтгэн, Монголын соёлын өв, уламжлалт мэдлэгийг газрын нөхөн сэргээлт, тогтвортой газрын менежментэд хэрхэн ашиглах талаар санал солилцлоо.

Арга хэмжээний хүрээнд Э.Санчирын бүтээсэн “Зохицон амьдрахуй” баримтат киног толилуулж, уламжлалт мэдлэгийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх талаар панел хэлэлцүүлэг өрнүүлэв.

Тус арга хэмжээг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон G20 Даян дэлхийн газрын санаачилгын санхүүжилттэй НҮБХХ-ийн "Залуучуудын Ко:Лаб Монгол" төслийн хүрээнд зохион байгууллаа.