ЖҮЖИГЧИН А.ӨНӨРЖАРГАЛ: ӨВС ТЭЖЭЭЛГҮЙ, ТҮЛЭЭГҮЙ, ХҮНСГҮЙ БОЛСОН МАЛЧДАДАА ТУСЛАХААР ЯВЖ БАЙНА

GNNGNN
Feb 16, 2024  
 0
ЖҮЖИГЧИН А.ӨНӨРЖАРГАЛ: ӨВС ТЭЖЭЭЛГҮЙ, ТҮЛЭЭГҮЙ, ХҮНСГҮЙ БОЛСОН МАЛЧДАДАА ТУСЛАХААР ЯВЖ БАЙНА

Монгол орны нийт нутгаар өвөлжилт хүндэрч, малчид хүндхэн хавартай золгож байна. Малын хорогдол их байгаагаас гадна малчид түлэх түлээгүй, өвс тэжээлгүй, хоол ундны хомстолд ороод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор малчдад туслах хандивын аян идэвхтэй өрнөж, сайхан сэтгэлт хүмүүсийн дэм хөдөө рүү чиглэж байна.

Тодруулбал, Жүжигчин А.Өнөржаргал найзуудын хамт Сүхбаатар аймгийн зарим сумдын малчдад туслахаар замдаа гарчээ.

Тэрбээр, Бид зудад нэрвэгдэж хүнд нөхцөлд байгаа малчдад туслахаар хөдөөг зорьж байна. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын малчид маань маш хүнд өвөлтэй золгож, урт хэцүү хавартай нүүр тулах нь. Цаг болоогүй байна. Тэд цагаан сараа тэмдэглэх нь бүү хэл түлэх түлээгүй, малдаа өгөх өвс тэжээлгүй болсон. Мөн өөрсдөө хүнсний гачигдалд ороод байна.

Иймд найзуудын хамт хэцүү цаг үетэй нүүр тулж буй малчдадаа тусалж мөн сумын төвөөс ах дүү нарынх нь бэлдсэн зүйлсийг малчны хотонд өөрсдийн унаагаар хүргэж өгөхөөр ийнхүү хөдөөг зорьж байна. Малчид бол бидний мартагдах дөхсөн өв соёлыг тээж яваа чухал хүмүүс. Бид одоо л туслах хэрэгтэй. Бусад элэг нэгт Монгол түмнээ ч гэсэн уриалмаар байна. Одоогийн байдлаар миний мэдэж байгаагаар 200 гаруй өрх түлээгүй, өвс тэжээлгүй, хоол ундгүй байгаагаас гадна малынх нь 90 хувь хорогдоод байна" гэлээ.

https://business.facebook.com/GNN.news.mn/videos/1381180192540343/