СОНГОГЧИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТЫГ ЦАХИМД БАЙРШУУЛЖЭЭ

GNNGNN
Apr 1, 2024  
 0
СОНГОГЧИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТЫГ ЦАХИМД БАЙРШУУЛЖЭЭ

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу өнөөдрөөс сонгогчийн нэрсийн жагсаалтыг УБЕГ-ын сайтад байршуулжээ. 

Сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргаж буй. 

Иргэд нэрийн жагсаалттай https://election.burtgel.gov.mn/ цахим хаягаар танилцаж, бүртгэлийн мэдээллээ нягтлан шалгах боломжтой. Нэрсийн жагсаалтыг сонгууль дуустал байршуулах юм.