НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ӨСВӨРИЙН ХИЙЛЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

НИТХ-ын дарга А.Баяр олон улсын хийлийн тэмцээнд удаа дараа амжилт үзүүлж буй хийлийн багш Г.Отгонжаргал, төгөлдөр хуурч Ч.Батчулуун болон өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяагийн санаачилгаар Соёлын төв өргөө нь “Нээлттэй тайз” төслийг санаачлан эхлүүлсэн. Төслийн хүрээнд Соёлын төвийн дэргэдэх “Хүүхэд хөгжлийн төв”-ийг байгуулсан бөгөөд хийлийн чуулгын хүүхдүүдийг дэмжин ажилладаг байна. Өсвөрийн хийлийн хамтлагийн 2025 онд үзүүлсэн амжилтаас дурдвал: 1.Австри улсын Вена хотноо зохион байгуулагдсан “Vienna Music Society 2025” хийлийн ансамблийн төрлөөр оролцож 3-р байр 2.Америкийн нэгдсэн улсын Бостон хотод Харвардын Их сургуулийн тайзанд нас насны ангилалд 1 дүгээр байр 3.Испани улсын Бэнаск (Уэск) хотноо зохион байгуулагдсан XIV International Chamber Music Festival Competition-д хийл хөгжмийн ансамблийн төрлөөр оролцож багаараа 1-р байр 4. Англи улсын Лондон хотод зохион байгуулагдсан Монгол наадамд Англи улс дахь Элчин Сайдын яамны урилгаар Хийл хөгжмийн ганцаарчилсан төрлөөр нас, насны ангилалд 3 хүүхэд 3-р байр 5. Канад улсын Торонто хотод зохион байгуулагдсан Royal Sound Strings Competition-д Junior category төрлөөр 2 насны ангилалд 1-р байр 6. Солонгос улсын Сөүл хотноо NK Music, Sejong Universitas, Yonsei University, K-Class Stage-үүдээс хамтран зохион байгуулдаг “2025 The 3rd Korea Young Artist International Music Competition”-д ганцаарчилсан төрөлд 1,2,3-р байр 7. Итали улсад зохион байгуулагдсан Залуу хөгжимчдийн олон улсын 14-р уралдаанд ансамбль төрлөөр оролцож 1-р байр 8. АНУ-ын “Special venue music awards international competition” уралдаанд ансамблийн төрөлд 3 дугаар байр эзэлж 2026 оны 07 дугаар сард АНУ-ын Нью-Йорк хотын Карнеги-холлд болох концертод оролцохоор уригдсан” гэх олон амжилтаар 2025 оныг үдэж байна. Мөн 2026 оны 02 дугаар сард Итали улсын Масса хотод зохион байгуулагдах Олон улсын өсвөрийн хийлчдийн 14-р уралдаанд оролцохоор бэлтгэж байна.

GNNGNN
Dec 29, 2025  
 0
НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ӨСВӨРИЙН ХИЙЛЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА