ЦАГ АГААРЫН ТАВ ХОНОГИЙН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
16-18-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаар:
Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -24…-29 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -18…-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -10…-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр.
-6…-8 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 метр. -6…-8 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 3-8 метр. -7…-9 градус хүйтэн байна.
01-р сарын 17-ноос 01-р сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
18-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 18-нд Монгол-Алтайн уулсаар, 19-нд нутгийн зарим газраар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -21...-26 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө +2…-3 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байна.