СҮХБААТАР АЙМАГТ БАЯРЫН ӨДӨР ХОЁР ИХЭР ОХИН ТӨРЖЭЭ

GNNGNN
Jun 3, 2024  
 0
СҮХБААТАР АЙМАГТ  БАЯРЫН ӨДӨР ХОЁР ИХЭР ОХИН ТӨРЖЭЭ

 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Сүхбаатар аймагт хоёр ихэр охин төржээ. Охидыг төрүүлсэн ээж хоёр хүүхэдтэй ба гурав дахь төрөлтөөрөө ихэр охидоо өлгийдөн авчээ. Мөн энэ өдөр төрөх эмнэлэгт зургаан эх амаржиж, таван охин, хоёр хүүгээр Сүхбаатар аймаг бүл нэмжээ. Ийнхүү баярын өдөр төрсөн иргэддээ аймгийн ХГБХХГ-ын зүгээс хүндэтгэл илэрхийлсэн байна.

Амаржсан ээжүүдээс хамгийн залуу нь 24 настай, анхлан төрөгч байна. Төрөх үеэр ямар нэг хүндрэлгараагүй, эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэж Төрөх эмнэлгийн эх баригч Р.Цэцэгээ ярилаа.