НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫГ 2025 ОНД 15 ХУВИАР БУУРУУЛСАН. ИРЭХ ОНД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ХҮҮХЭД ӨРТӨЖ БУЙ ТОХИОЛДЛЫГ ЭРС БУУРУУЛНА

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагуудад очиж ажиллаж байгаа билээ. Энэ удаа Тээврийн прокурорын газарт ажиллав. Тээврийн прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Одгэрэл байгууллагын үйл ажиллагаа болон 2025 оны ажлын үр дүнг танилцуулав. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд бүрэн биелснийг онцлоод энэ онд “Хотын соёл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд нийслэл хотын хэмжээнд эхний 9 сарын байдлаар зам тээврийн осол 15 хувиар, хүн гэмтсэн осол 7.0 хувир, хүүхэд өртөж хохирсон осол 21,6 хувиар бууруулсан гэлээ.

GNNGNN
Dec 31, 2025  
 0
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫГ 2025 ОНД 15 ХУВИАР БУУРУУЛСАН. ИРЭХ ОНД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ХҮҮХЭД ӨРТӨЖ БУЙ ТОХИОЛДЛЫГ ЭРС БУУРУУЛНА