НИЙСЛЭЛД ХОЁРООС ДЭЭШ ОРОН СУУЦ ӨМЧИЛДӨГ 11 МЯНГА 350 ИРГЭН БИЙ

GNNGNN
Feb 6, 2025  
 0
НИЙСЛЭЛД ХОЁРООС ДЭЭШ ОРОН СУУЦ ӨМЧИЛДӨГ 11 МЯНГА 350 ИРГЭН БИЙ

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас 245.6 тэрбум төгрөг 2024 онд төвлөрүүлсэн талаар Татварын Ерөнхий Газар мэдээллээ. Төвлөрсөн татварын орлогын хэмжээ 2023 онтой харьцуулахад 8.5 хувиар буурсан байна.

Нийслэлд гурав ба түүнээс дээш орон сууц өмчилдөг иргэд хоёр орон сууцаа өөрсдөө сонгон татвараас чөлөөлүүлээд гурав дахь орон сууцанд албан татвар төлөх хуулийн хэрэгжилт 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөгдөж эхэлсэн.2024 оны байдлаар зөвхөн нийслэлд хоёроос дээш орон сууц эзэмшдэг 11 мянга 350 иргэн байна. Эдгээр иргэдийн 21 мянга 153 орон сууцанд 16.8 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулжээ. Татвараас зайлсхийсэн тохиолдолд мэдэгдэх хуудас өгөх, банкны данс битүүмжлэх зэрэг арга хэмжээ авч буйг албан эх сурвалж мэдээллээ.