НИЙСЛЭЛИЙН ДИЙЛЭНХ БАЙРШИЛД АГААР ЦЭВЭР БАЙНА

GNNGNN
Feb 5, 2025  
 0
НИЙСЛЭЛИЙН ДИЙЛЭНХ БАЙРШИЛД АГААР ЦЭВЭР БАЙНА

Нийслэлийн агаарын чанарын /2025-02-05/-ны өдрийн 10.00 цагийн байдлаарх агаарын чанарын мэдээллийг хүргэж байна.

Өнөөдөр өглөөний 10.00 цагийн байдлаар Толгойт, Хайлааст, Дамбадаржаа, Таван буудал, Нисэх, Богд хааны музей, МҮОНРТ, Яармаг, Шархад, Бөхийн өргөө, нэгдүгээр хороолол орчимд агаарын чанарын үзүүлэлт хэвийн буюу 55-90 гэх утгыг зааж байна. Харин Монголгазар, Мишээл экспо, Баруун 4 зам, 100 айл, Амгалан, Ургах наран, Налайх дүүргийн орчимд агаарын чанарын үзүүлэлт цэвэр буюу 29-45 гэх утгыг зааж байгаа аж.

Агаарын чанарын тоон утга

Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.