СЭЛЭНГЭ ГОЛД ОСОЛДСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА
Булган аймгийн Хангал сум Хялганат тосгоны дөрөвдүгээр багийн "Сэлэнгэ гүүр" гэдэг газарт, Иргэн Ч “Сэлэнгэ” голд осолдсон тухай дуудлагыг тавдугаар сарын 2-ны өдрийн 15:25 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Зэвсэгт хүчний 234 дүгээр анги, сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид Ч /36 настай, эрэгтэй/-ийг анх осолдсон Сэлэнгэ мөрний гүүрнээс зүүн хойд зүгт “Арван цагаан худаг” гэдэг газар хүртэл 14 км-т, 2 удаа завиар урсаж, 10 км-т голын эргээр явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.