НАЙМДУГААР САРЫН 13-НЫГ ХҮРТЭЛ ХАЛУУН УС ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ

GNNGNN
Aug 4, 2026  
 0
НАЙМДУГААР САРЫН 13-НЫГ ХҮРТЭЛ ХАЛУУН УС ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн зуны эх засварын төлөвлөгөөт ажлууд үргэлжилж байна. Өнөөдрөөс буюу наймдугаар сарын сарын 3-13-ны өдрийг хүртэл дараах байршилд арав хоног халуун ус хязгаарлана. Үүнд:

11е магистраль, 220 мянгат, Хүүхдийн 100, Цирк, ШУТСО, Япон элчин орчмын хэрэглэгчид

11е-3в магистралийн холбоос, Зүтгүүрийн депо, 5-р хорооллын УДДТ-64, Эм импекс орчмын хэрэглэгчид,2где магистраль, Плеханов нэрэмжит сургууль, Стандарт хэмжил зүй, Оттонтэнгэр дээд сургууль, Жуковын музей, Монгол кино нэгтгэл орчмын хэрэглэгчид

5гдеж магистраль, 21-р сургууль орчим, Бөхийн өргөө орчим, Зүүн хүрээ орон сууцны хороолол, ХӨСҮТ, 13, 14, 15-р хороолол орчмын хэрэглэгчид

Байршил харах холбоос: https://www.google.com/maps/

Хийх ажил:

ДХ-5162-ДХ-5165 хооронд 2Ф500мм голчтой 63 хос метр шинэчлэн солих, ДХ-5193-ДХ-5197 хооронд шинээр худаг хийж сильфонон компенсатор суурилуулах

Насос станц №4-д ерөнхий коллекторын 2Ф600мм таслах, ДХ-5172 цэгт холбоосны 1Ф500мм хаалт, ДХ-264 цэгт таслах 1Ф300мм хаалт, ДХ-5172-2 цэгт салааны 1Ф300мм хаалт, ДХ-11121 цэгт салааны 2Ф250мм хаалт, ДХ-5137 цэгт тойруу 2Ф250мм голчтой таслах хаалтуудыг тус тус шинэчлэн солино. Урсгал засварын ажил хийнэ.