МОНГОЛЫН БЯЦХАН ТАМИРЧИД ОЛОН УЛСЫН КЛУБҮҮДИЙН ДУНДАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД АЛТАН МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА

Бээжин хотод зохион байгуулагдаж буй олон улсын клубүүдийн дундах тэмцээнд манай улсын "Athletes in Action Mongolia" клубын бяцхан тамирчид Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож дууслгалаа. Тамирчид U12 насны ангилалд Falcons white /Beijin/ 13-57 AiA - хожил, TPGA /Philippine/ 36-44 AiA - хожил, Falcons blue /Beijin/ 37-57 AiA - хожил, аваргын төлөө Philippine улсын /TPGA/ багтай тоглон хожил авч АЛТАН медалийн болзол хангаж Монгол Улсынхаа нэрийг гаргалаа. Мөн U10 насны ангилалын тамирчид маань мөнгөн медалийн болзол хангасан байна.