“ГАЛЗУУ ХУЛГАНА”-Д СУУСАН 19 НАСТАЙ ХҮҮХЭД УХААН АЛДАЖ, УЛМААР АМЬ НАСАА АЛДЛАА
Цагдаагийн байгууллагад 2024 оны тавдугаар сарын 29-ний өдөр 15.54 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байх "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д 18-19 орчим насны иргэн "Галзуу хулгана" тоглоом дээр суугаад бууж ирэх үедээ нас барсан байдалтай байна" гэх мэдээллийг ирүүлжээ.
Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хойшлуулашгүй ажиллагааг явуулж байна гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ гэв.