НААДАМ2024: ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ СОРЬЦЫГ ГЕРМАНЫ ЛАБОРАТОРИД ШИНЖЛҮҮЛЖ, ХАРИУГ 48 ЦАГИЙН ДОТОР АВНА
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаарх мэдээллийг холбогдох албаныхан өглөө.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Жилийн бүрийн баяр наадмаар бөхтэй холбоотой асуудал үүсдэг боллоо. Наадмаар түрүүлчихдэг, дараа нь допинг илэрч асуудал яригддаг бол энэ жил допингийн сорьцын шинжилгээг авсан даруй Европ руу шинжилгээнд явуулахаар төлөвлөсөн. Шинжилгээний хариуг 48 цагийн дотор гаргаж, эргэж мэдэгдэх нөхцөлтэйгээр гэрээ хийж байна.
Үндэсний бөхийн салбар хорооны дарга Мягмар, Өмнөх жилүүдэд БНСУ дахь МОНАДА буюу Допингийн эсрэг олон улсын байгууллагад сорьцыг хүргэн шинжлүүлдэг байсан. Энэ удаа допингийн шинжилгээний хариуг аль болох богино хугацаанд тамирчдад хүргүүлэхээр ажиллаж байна.
Энэ жил ХБНГУ-ын Дрезден хотод байдаг WADA-гийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээг хийлгэхээр ажиллаж байна. Энэ лабораторийн онцлог нь сорьц хүлээж авснаас хойш 48 цагийн дотор сэжигтэй, хэвийн эсэхийг эхлээд гаргаад өгнө. Сэжигтэй хариу илэрвэл цааш нь допингийн ямар төрлийн бодис хэрэглэснийг эцэслэн гаргах шинжилгээг 14-21 хоногт хийх юм байна.
Шинжилгээний сорьцыг лабораторид аль болох хурдан хүргэх шаардлагатай. 7-р сарын 13-ны өдрийн хуваарьт нислэгээр Франкфурт хотод бууж, мөн өдрийнхөө оройдоо Дрезден дэх лабораторид хүргэхээр төлөвлөн ажиллаж байна гэлээ.