ДОЛДУГААР САРЫН 9-НД “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ”-ЫН ДАРАА ДЭЭЛТЭЙ ДИСКО БОЛНО
Энэ үеэр монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалд монгол туургатны төлөөлөл болон аймаг, нийслэл, дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын албан хаагчид дээл хувцсаараа гоёж жагсах юм байна.
Наадмын үеэр:
- Шилдэг дүүрэг
- Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
- Шилдэг дээл урлаач
- Хамгийн сайхан дээлтэй гэр бүл
- Хамгийн сайхан дээлтэй оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
- Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
- -Хамгийн сайхан дээлтэй хүүхдийг /эрэгтэй, эмэгтэй/ шалгаруулах аж.
Үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болж, үдэш нь “Дээлтэй диско” орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Соёлын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” төвтэй хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг зохион байгуулах юм байна.