"МИШЭЭЛ" ТАЛХНЫ ҮНЭ Л 200 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
"Сүү, талхны үнэ нэмэгдэж байна" гэх иргэдийн шүүмжлэл гараад буй. Бид энэ талаар үндэсний үйлдвэрлэгч нараас тодруулан асуулаа.
Ингэхэд "Сүү" ХК-ийн үйлдвэрлэж иргэд нийтлэг хэрэглэдэг "Элексэр", "Миний монголын сүү" бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй. 2000, 4050 төгрөгийн үнээр үйлдвэрээсээ гарч байгаа гэв.
Мөн "Атар-Өргөө" компанийн үйлдвэрлэдэг "Атар" талхны үнэ нэмэгдээгүй.
Харин "Талх чихэр" ХК-ийн үйлдвэрлэн гаргадаг "Мишээл" талхны үнэ хоёрдугаар сарын 21-ний өдрөөс 200 төгрөгөөр нэмэгдэж, 3100 төгрөг болсон байна. Тус компанийн бусад "Атар", "Онцгой", "Сэндвич" зэрэг талхан бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй юм байна.