АМ.ДОЛЛАР 3493 ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА

Ам.долларын ханш оны эхэн үеийнхээс нэмэгдэж валют арилжааны зах дээр 3493 төгрөг байна. Өнгөрсөн оны 10 дугаар сард ам.доларын ханш 3410 төгрөг байсан бол он гарснаар 20 орчим төгрөгөөр чангарсан билээ.
Төгрөгийн ханшийн сулрал, инфляцийн өсөлттэй холбоотойгоор төв банк бодлогын хүүгээ 2 нэгж хувиар нэмэгдүүлсэн.
Монголбанкны нэрлэсэн ханш өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 3470 төгрөг байгаа хэдий ч арилжааны байнкууд болон валют арилжааны төвүүдэд 3487-3493 төгрөгийн хооронд байна.