МАРГААШ БАРУУН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРНО

GNNGNN
Feb 2, 2024  
 0
МАРГААШ БАРУУН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРНО

               УЦУОШГ-аас дараах мэдээллийг ирүүллээ. Тодруулбал, маргааш буюу хоёрдугаар сарын 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, нөгөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно.

              Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 3-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.