ДАВАА ГАРАГТ ХАЛУУН УС ХЯЗГААРЛАГДАХ АЙЛ ӨРХ, АНН-ҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

GNNGNN
May 29, 2024  
 0
ДАВАА ГАРАГТ ХАЛУУН УС ХЯЗГААРЛАГДАХ АЙЛ ӨРХ, АНН-ҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Улаанбаатар хотод дулааны шугам тоноглолын засвар, шинэчлэлийн ажил энэ сарын 15-наас эхлээд байгаа билээ.

Шугам тоноглолд засвар хийх үеэр хэрэглээний айл өрх, ААН, байгууллагын халуун усыг хуваарийн дагуу хязгаарлахыг “УБДС” ТӨХК-аас мэдэгдээд байгаа юм.

Хуваарь ёсоор ирэх долоо хоногийн Даваа гарагт буюу зургаадугаар сарын 3-нд:

  1. Төв гандан
  2. Бөмбөгөр худалдааны төв
  3. Баянбүрд төв
  4. 7-р хороолол
  5. Хангай хотхоны орчмын хэрэглэгчид
  6. 100 айл
  7. КТМС
  8. Цэцэг зочид буудал
  9. 12-р хороолол орчмын дулааны шугамд засвар хийнэ. Энэ үеэр эдгээр байршилд буй айл өрх, ААН, байгууллагын халуун усыг хаах юм байна.

Засварын ажил зургаадугаар сарын 12-ныг дуустал ес хоног үргэлжилнэ.