МАНАЙ УЛСАД ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА АЛДСАН 102.4 МЯНГАН ХҮН БАЙНА

GNNGNN
Nov 6, 2024  
 0
МАНАЙ УЛСАД ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА АЛДСАН 102.4 МЯНГАН ХҮН БАЙНА

Манай улсад 2024 оны хагас жилийн байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн тоо 102.4 мянга байна. Үүнээс 20.200 иргэн нь хөдөлмөрийн чадвараа хугацаагүйгээр тогтоолгожээ.

Хөдөлмөрийн чадвараа алдсан 60 мянга гаруй иргэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг бол 40 мянга гаруй иргэн халамжийн сангаас тэтгэвэр авч байна.

Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цуцлах иргэдийн тоо 2-3 жилийн өмнөхтэй харьцуулахад буурсан.

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвар алдсан иргэний эрүүл мэндийн байдлыг тогтмол хянах, эмчлэн эрүүлжүүлэх, сэргээн засах тусламж, үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх боломжийг бүрдүүлэх, ажлын байртай болгох, нийгмийн бүхий л түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн гишүүд, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход оролцож байгаа анхан шатны эмч нарын чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.