АХУЙН ГАЗААР АМЬСГАЛСАН ТОХИОЛДОЛД АМЬСГАЛ БООГДОЖ ҮХЭХ АЮУЛТАЙ
Ахуйн газны эрсдэлийн талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлж байна.
- Газ нь шатамхай, тэсрэмтгий чанартай хий юм
- Газанд байх бутан, пропан, хүхэр зэрэг нэгдлүүдэд хордсон тохиолдолд төв мэдрэлийн системийг гэмтээж, ой ухаан, сэтгэцэд муу нөлөөтэй.
- Газаар амьсгалсан тохиолдолд хүн хүчилтөрөгчийн дутагдалд орох ба амьсгал боогдож үхэх аюултай.
Хордлогын шинж тэмдэгүүд:
- Толгой өвдөх
- Бөөлжих
- Толгой эргэх
- Амьсгал давчдах
- Таталт өгөх
- Ухаан алдах
Газ алдагдаж буйг хэрхэн мэдэх вэ
- Муудсан өндөгний үнэр
- Исгэрсэн чимээ
- Гэрийн ургамал үхэх
- Газны төлбөр их гарах
- Тогтсон усанд бөмбөлөг үүсэж байвал газ алдаж байж болзошгүй.