АВАРГА С.МӨНХБАТ НАЙМАН АХМАД БӨХИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭМЧЛҮҮЛНЭ
Монгол улсын 20 дахь аварга С.Мөнхбат өөрийн үүсгэн байгуулсан спортын сэргээн засал уламжлалын эмчилгээ, гэмтэл, лаборатори, оношилгооны "Альфа медикал сэргээн засах төв" эмнэлэгтээ жил бүр 20 хүнийг үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээр болжээ.
Тодруулбал, эмчилгээ, оношилгоо шаардлагатай байгаа ахмад бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд, Монгол бөхийн өргөөний үйлчилгээний ажилтнуудаас нийт 20 хүнийг эмчийн үзлэг, иж бүрэн шинжилгээ, MRI, өдрийн эмчилгээ зэрэг 1,5 сая, нийт 30 сая төгрөгний эмчилгээ үйлчилгээг жил бүр үнэ төлбөргүй үзүүлнэ.
2024 оны тухайд тэрбээр 8 барилдаанд тавын даваанд тунан давсан найман бөх, оношилгоо, эмчилгээ шаардлагатай байгаа 50-иас дээш насны ахмад 8 бөх, жаяг дэгийн багийн 2 гишүүн, үйлчилгээний ажилтнуудаас мөн 2 хүнийг дээрх үйлчилгээнд хамруулах санал гаргажээ.