ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГТ ХОЁР ЖИЛД НЭГ УДАА ОРОХ БОЛОМЖТОЙ
Иргэд “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц”-д хоёр жилд нэг удаа хамрагдах боломжтой. Ингэхдээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-тай гэрээтэй улсын болон хувийн эмнэлгүүдэд хандаж болох юм байна.
Та доорх QR кодыг уншуулж ЭМДЕГ-тай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудтай танилцаарай. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгтээ хамрагдаж өөрийн болон хайртай дотнын хүмүүсээ хамгаалцгаая хэмээн ЭМДЕГ-аас уриалав.