МАН-ЫН БАГА ХУРЛЫН ШИЙДВЭРИЙГ БУСАД НАМУУДАД ӨНӨӨДӨР ТАНИЛЦУУЛНА

МАН-ын Бага хурал өчигдөр /2025.05.22/ 15:00 цагаас хуралдаж, шөнийн 03.00 цагийн үед завсарласан.
Улмаар Засгийн газрыг огцруулж, дараагийн Засгийн газрыг МАН дангаараа бүрдүүлэх шийдвэр гаргасан юм. Тэгвэл МАН-ын Генсек Я.Содбаатарын мэдээлснээр өнөөдөр МАН-ын Бага хурлын шийдвэрийг хамтарсан Засгийн газарт орж ажиллаж буй бусад намуудад танилцуулах аж.