УЛААНБААТАРТ ӨНӨӨДӨР БАГА ЗЭРЭГ БОРОО ОРНО

GNNGNN
May 26, 2025  
 0
УЛААНБААТАРТ ӨНӨӨДӨР БАГА ЗЭРЭГ БОРОО ОРНО

Өнөөдөр Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, маргааш Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, 28-нд баруун, төвийн аймгуудын зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд баруун өмнөөс секундэд 5-10 метр, 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах аж.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6, өдөртөө 15-20, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17, өдөртөө 28-33, бусад нутгаар шөнөдөө 7-12, өдөртөө 22-27 хэм дулаан байна. Энэ сарын 28-нд нутгийн баруун хагаст эрс сэрүүсэхийг анхаарууллаа.

Өнөөдөр нийслэл хотод бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 24-26 хэм дулаан байхыг ЦУОШГ-гаас мэдээлэв.