Х.НЯМБААТАР: НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН БАЯРЫН БАЙ ШАГНАЛЫГ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫНХААС ИХ БАЙХААР ТӨСӨВЛӨЖ БАЙГАА

GNNGNN
Jun 8, 2025  
 0
Х.НЯМБААТАР: НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН БАЯРЫН БАЙ ШАГНАЛЫГ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫНХААС ИХ БАЙХААР ТӨСӨВЛӨЖ БАЙГАА

Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн өдрийг 1994 оноос хойш жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдөр тэмдэглэж ирсэн. Энэ үеэр хүйтний улирал эхэлчихдэг тул тухайн баярт иргэд өргөн дэлгэр оролцож чаддаггүй.

Хотын иргэдийн баярыг зуны дэлгэр цагт тэмдэглэж байх Засгийн газрын шийдвэр гарч, зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтьн өдрүүдэд нийслэл хотын иргэдийн баярыг тэмдэглэхээр болсон. Мөн даншиг наадмыг эл баяртай нэгтгэж энэ жилээс анх удаа зургаадугаар сарын 28, 29-ний өдөр тэмдэглэх шийдвэр гарсан юм.

Тус баярыг Хүй долоо худагт зохион байгуулна. Эрийн гурван наадмыг зохион байгуулна. Бай шагналыг улсын баяр наадмынхаам их байхаар төсөвлөж байгаа” зэргийг дурдраа.