ЛОНДОНГИЙН МАРАФОНД МОНГОЛ ГУТАЛТАЙГАА ГҮЙСЭН У.ГАНЗОРИГИЙН АМЖИЛТЫГ ГИННЕС БҮРТГЭЛЭЭ

GNNGNN
Apr 25, 2024  
 0
ЛОНДОНГИЙН МАРАФОНД МОНГОЛ ГУТАЛТАЙГАА ГҮЙСЭН У.ГАНЗОРИГИЙН АМЖИЛТЫГ ГИННЕС БҮРТГЭЛЭЭ

Дэлхийн алдарт их зургаан марафоны нэг болох Лондон марафон гүйлтийн тэмцээн дөрөвдүгээр сарын 21-нд болсон.

Энэ тэмцээнд Монгол Улсын тамирчин У.Ганзориг 42.1 км замыг үндэсний гутал, хувцастай туулж, өв соёлоо сурталчлан таниулах “Guinness world record” challenge хийсэн.

У.Ганзориг ингэхдээ 42.1 км замыг 4 цаг 22 минут 59 секундэд туулсан.Тэгвэл түүний амжилтыг Гиннесийн амжилтаар бүртгэсэн байна. Спортоор дамжуулан үндэснийхээ соёл онцлогоо сурталчилж, монгол гуталтай хол замыг туулсан эх оронч залуу ийнхүү мөрөөдлөө биелүүллээ.