МОДЕЛЬ М.ЦЭРЭНДОЛГОРЫН "BUCHERER" БРЭНДИЙН ЗУРГУУД НЬЮ-ЙОРКЫН АВТОБУСНЫ БУУДАЛД БАЙРШЖЭЭ

GNNGNN
Apr 25, 2024  
 0
МОДЕЛЬ М.ЦЭРЭНДОЛГОРЫН "BUCHERER" БРЭНДИЙН ЗУРГУУД НЬЮ-ЙОРКЫН АВТОБУСНЫ БУУДАЛД БАЙРШЖЭЭ

Загвар өмсөгч, модель М.Цэрэндолгор Швейцарын алдарт "Bucherer" брэндын 2024 оны шинэ загварын нүүр царай болжээ.

Дэлхийд алдартай 136 жилийн түүхт, үнэт эдлэлийн "Bucherer" брэндийн зураг авалтад монгол модель албан ёсоор оролцсон анхны тохиолдол юм. Тэрээр Нью-Йорк, Милан, Лондон зэрэг дэлхийд алдартай загварын шоунд амжилттай оролцож байсан юм. Тэрбээр үндэсний үйлдвэрлэгч болох “Gobi Cashmere” болон ази, европын олон арван брэндийн нүүр царайгаар ажилладаг юм.

Мөн 2015 онд "Тютю", 2021 онд "Хотулун" зэрэг кинонд гол дүрийг бүтээснээр нь олон хүмүүс сайн таних аж.