МОНГОЛЫН ГУРВАН БАНХАР ДЭЛХИЙН РИНГЭНД ӨРСӨЛДӨЖ БАЙНА

GNNGNN
Apr 25, 2024  
 0
МОНГОЛЫН ГУРВАН БАНХАР ДЭЛХИЙН РИНГЭНД ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Монгол банхар судлалын холбоо Mongolian Kynological Federation - MKF - Монголын Нохой Судлалын Холбооны баг хамт олон Хорват Улсад болох дэлхийн аварга шалгаруулах үзэсгэлэн тэмцээнд монгол банхараа өрсөлдүүлж, дэлхий дахинд танилцуулахаар оролцож байна.

Тус тэмцээн 2024 оны 4-р сарын 25-28-ны өдрийг дуустал Хорват улсын нийслэл Загреб хотноо зохион байгуулагдаж байна. Энэ тэмцээнд дэлхийн улс орнуудаас нийт 18,355 нохой шилдгийн төлөө өрсөлдөхөөр цуглажээ.

Mongolian Kynological Federation - MKF - Монголын Нохой Судлалын Холбоо  болон Монгол банхар судлалын холбоо  8 хүнтэй баг бүрэлдэхүүн 3 Монгол Банхар болох Хангарьд, Гүен, Толигор нарынхаа хамт Загреб хотод хүрэлцэн ирсэн бөгөөд түүхэнд анх удаа Монгол Банхар үүлдэр олон улсын рингэнд гарч дэлхийн нохой сонирхогч, үржүүлэгч, шүүгч нарын хүртээл болох гэж байна. Түүнчлэн үндэснийхээ өв соёлыг сурталчилж өөрийн павилионыг үзэсгэлэнгийн талбайд засжээ.