ЛАМ ХУВРАГУУД 80 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ӨРТӨГ БҮХИЙ ӨВС, ТЭЖЭЭЛИЙГ ХАНДИВЛАЛАА

GNNGNN
Feb 24, 2024  
 0
ЛАМ ХУВРАГУУД 80 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ӨРТӨГ БҮХИЙ ӨВС, ТЭЖЭЭЛИЙГ ХАНДИВЛАЛАА

Монголын Бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д. Жавзандорж, Наро Банчэн гэгээнтэн нар өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хандив өгөхийг уриалж, лам нарын хандивын аяныг эхлүүлсэн билээ. Тус уриалгыг нийт лам, хуврагууд, сүсэгтэн олон дэмжин оролцож, 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өвс, тэжээлийн хандивыг өнөөдөр хүлээлгэн өглөө. Хандивыг хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад хүргэх ажлыг УОК-ын Шуурхай штабтай хамтран зохион байгуулахаар боллоо.