А.АМАРБАЯСГАЛАН БОЛОН ТҮҮНИЙ 3 ХҮҮГ БАЙРТАЙ БОЛГОХООР ХАНДИВЫН АЯНЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА

GNNGNN
Feb 24, 2024  
 0
А.АМАРБАЯСГАЛАН БОЛОН ТҮҮНИЙ 3 ХҮҮГ БАЙРТАЙ БОЛГОХООР ХАНДИВЫН АЯНЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА

Манай сайтын редакцид энэ сарын 22-ны өдөр А.Амарбаясгалангийн найз нь хандсан юм. Учир нь А.Амарбаясгалангийн эхнэр өнгөрсөн 10 дугаар сард зуурдаар таалал төгссөнөөс хойш 6, 4 настай болон 6 сартай хүүгээ тэврээд хоцоржээ.

Бага хүү нь нярай тул А.Амарбаясгалан ажлаасаа гарч хүүхдүүдээ харахаас өөр аргагүйд хүрснээр амьжиргааны зардлаа дийлэхгүйд хүрсэн байна. Мөн Голомт банкинд 7 сая төгрөгийн цалингийн зээл, автомашины банк бус санхүүгийн 7 орчим сая төгрөгийн зээл нь нэхэгдэж дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр хүнд байдалд оржээ.

Тиймээс манай редакцид хандаж сайхан сэтгэлт монгол түмнээсээ дэмжлэг, туслалцаа хүссэнээр А.Амарбаясгалан болон түүний 3 хүүд туслах хандивын аян өрнөж одоогийн байдлаар 66 сая төгрөг цугларчээ. Хандивт нэгдэж байгаа иргэдээс байртай болгох хүсэлт ирсэн бөгөөд хандивын аяныг үргэлжлүүллж байна.

Та бүхэн хадивын аянд нэгдэж А.Амарбаясгалан болон гурван хүүг нь дуулан байртай болгоход туслахыг уриалж байна.

Хандивын данс: 5019557839 Хаан банк А.Амарбаясгалан