ЦАГДААГИЙН ГАЗРУУД ТУСЛАМЖИЙН ХОНХТОЙ БОЛЛОО

GNNGNN
Oct 12, 2024  
 0
ЦАГДААГИЙН ГАЗРУУД ТУСЛАМЖИЙН ХОНХТОЙ БОЛЛОО

Цагдаагийн байгууллагууд ашиглахад хялбар, хугацаа алдахгүй, хариу үр дүн нь хурдан ирэх энэхүү тусламжийн хонхтой боллоо. Зорилтот бүлгийн иргэдэд шаардлагатай, хүний эрхийг дээдэлсэн энэ үйлчилгээг 21 аймаг, нийслэлийн бүх дүүргийн цагдаагийн газрууд үйлчилгээндээ нэвтрүүлжээ.

Өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй ээжүүд, тулгуур эрхтэн, харааны бэрхшээлтэй иргэд дотогш орохдоо хэн нэгнээс тусламж хүсэхийн тулд энэ хонхыг дарна. Ингэснээр цагдаагийн байгууллагын ажилтан гарч ирж, тусламж үзүүлэх юм байна.