ХӨСҮТ: УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 955 БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ
ХӨСҮТ: УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 955 БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

Join our subscribers list to get the latest news, updates and special offers directly in your inbox
Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс улаанбурхан өвчний тархалтын талаарх шинэ мэдээллийг гаргажээ. Өнөөдрийн байдлаар нийт 955 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс 230 хүн эмнэлэгт хэвтэж, 61 хүн гэрээр эмчлүүлж байгаа аж. Мөн эдгэрсэн 664 хүн байгаа бол сэжигтэй 20 тохиолдол болон ойрын хавьтлын 11,539 хүн бүртгэгдээд байна.
Улаанбурхан нь халдварлалт өндөртэй ч вакцины тусламжтайгаар сэргийлэгддэг өвчин юм. Өвчний тархалт голчлон ерөнхий боловсролын сургуульд гарч байгаатай холбоотой бөгөөд хамт суралцаж, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх зорилгоор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагууд уриалж байна.
Эрүүл мэндийн байгууллагууд хүн бүрийг улаанбурхан өвчнөөс хамгаалахын тулд вакцинд хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалахыг зөвлөж байна. Халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд хариуцлагатай байж, эрүүл мэндээ хамгаалаарай.
Тодруулах, лавлах зүйлс байвал 89016199, 75 103 100 дугаарууд руу хандаж мэдээлэл авч болно.
GNN Nov 1, 2024 0
GNN Apr 27, 2025 0
GNN Apr 24, 2024 0
GNN Apr 28, 2025 0
GNN Apr 22, 2025 0