“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” ӨРГӨТГӨСӨН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ӨНӨӨДӨР ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ХОРШООНЫ ӨДӨРЛӨГӨӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа 9 дүгээр сарын 21-нээс 27-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна.
Намрын ногоон өдрүүдээр: Хүнс, хөнгөн үйлдвэр, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нийт 218 асарт бүтээгдэхүүнээ дэлгэж хэрэглэгч танд үйлдвэрийн үнээр гар дээрээс худалдаалж байна.
Өнөөдөр Жижиг, дунд үйлдвэр, Хоршоодын өдөрлөг болж байна.
Өдөрлөгөөр:
“Нэг цонх” зөвлөх үйлчилгээгээр санхүү, зээл, стандарт, баталгаажуулалт, экспорт, сав баглаа боодол, татвар, бүртгэлийн мэдээлэл,
ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийн танилцуулга,
Дэмбээний тэмцээн,
"Тайга" төслийн танилцуулга,
Урлагийн үзүүлбэр, загварын шоу толилуулна.
