ЦЕГ: БҮЛЭГЛЭЖ ЗОДОЛДСОН ХЭРГИЙГ БҮРТГЭЛД АВСАН, ШАЛГАЖ БАЙНА

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зургаадугаар хороололд хүүхдүүд зодолдож байгаа бичлэг цацагдсан.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Тухайн хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэг хэлтсээс гомдол мэдээллийн бүртгэлд авч шалгаж байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.
Хэрэв зодуулсан иргэнд гэмтлийн зэрэг тогтоогдвол тус хэргийг Эрүүгийн хуулиар, харин гэмтлийн зэрэг тогтоогдохгүй бол Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага ногдуулах аж.