БОГД УУЛЫН56 ГА ТАЛБАЙД ГАЛ ТҮЙМЭР ГАРЧЭЭ
БОГД УУЛЫН56 ГА ТАЛБАЙД ГАЛ ТҮЙМЭР ГАРЧЭЭ

Join our subscribers list to get the latest news, updates and special offers directly in your inbox
2025 оны дөрөвдүгээр сарын 28-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд ойн түймэр гарсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлжээ. Урьдчилсан байдлаар 56 га талбай галд өртсөн байна. Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Ус сувгийн удирдах газрын нийт 134 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж, түймрийн голомтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны 23:10 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраах ажлыг үргэлжлүүлэн хийж байна.
Түүнчлэн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн сум, Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт суманд ойн болон хээрийн түймрүүд гарсан талаар мэдээлсэн. Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраасан байна.
GNN Nov 1, 2024 0
GNN Apr 27, 2025 0
GNN Apr 24, 2024 0
GNN Apr 28, 2025 0
GNN Apr 22, 2025 0