ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ИРЭХ САРЫН 18-НД ОЛГОНО
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын ирэх сарын хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас танилцууллаа.Тус хуваарь ёсоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг долоодугаар сарын 18-нд олгоно. Мөн асаргааны тэтгэмжийг долоодугаар сарын 08, 25-нд, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг 25-нд тус тус олгох юм байна.
Түүнчлэн хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгийг долоодугаар сарын 08-нд өгөх хуваарь гарчээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэр
· Асаргааны тэтгэмж
· Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
· Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт
· Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж
· Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
· Хүүхдийн мөнгөн тэтгэмж
· Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж
· Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж
· Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгө
· Насны хишиг
· Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг олгоно.