ШҮҮХ: С.МОЛОР-ЭРДЭНИЙГ ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ СУНГАЖ, ХЭРГИЙН ОРОЛЦОГЧИДТОЙ УУЛЗАЖ, ХОЛБОГДОХЫГ ХОРИГЛОЛОО

GNNGNN
Sep 29, 2026  
 0
ШҮҮХ: С.МОЛОР-ЭРДЭНИЙГ ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ СУНГАЖ, ХЭРГИЙН ОРОЛЦОГЧИДТОЙ УУЛЗАЖ, ХОЛБОГДОХЫГ ХОРИГЛОЛОО

Философич С.Молор-Эрдэнийг энэ сарын 2-ны өдөр 30 хоногийн хугацаатай цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Молор-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг шүүх өнөөдөр хянан хэлэлцээд прокурорын саналыг хангаж шийдвэрлэжээ.

Тодруулбал, шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг Ерөнхий шүүгч хянаад хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг, тус хэргийн нэр бүхий оролцогч, бусад оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.