ОЮУТОЛГОЙН АЖИЛЧИД ОНГОЦООР ИРЖ САНАЛАА ӨГӨӨД БУЦНА

GNNGNN
Jun 28, 2024  
 0
ОЮУТОЛГОЙН АЖИЛЧИД ОНГОЦООР ИРЖ САНАЛАА ӨГӨӨД БУЦНА

"Оюу толгой" ХХК ажилчдадаа найман цагийн цалинтай чөлөө олгож, нэмэлт нислэгээр явж саналаа өгөх боломжийг бүрдүүлжээ.

Энэ талаар компанийн ажилтан "Манай компаниас уурхайн талбарт уртын ээлжээр буюу 14 хоног ажиллаж буй Улаанбаатар хот болон бусад аймагт саналаа өгөх ажилчдадаа нэмэлт нислэгүүд гарган онгоц, автобус, тээврийн хэрэгсэлээр ханган нийгмийн үүрэг гүйцэтгэх 8 цагийн цалинтай чөлөө олгож байгаа юм байна.

Ингэснээр ажлын хуваарийн дагуу сайтад уртын ээлжээр 14 хоног ажиллаж буй ажилчид өнөөдөр УБ-т очиж саналаа өгчхөөд орой нь буцаад Өмнөговьд ирж маргаашнаас ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой болж байна" хэмээн нийтэлжээ.