ХЗДХ-ИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ "ЭНЕРЖИ РЕСУРС" ХХК-Д ШИЛЖСЭН УХАА ХУДГИЙН ОРДЫГ ШАЛГАХ АЖЛЫГ ГАРДАЖ АВЧЭЭ

GNNGNN
Feb 17, 2025  
 0
ХЗДХ-ИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ "ЭНЕРЖИ РЕСУРС" ХХК-Д ШИЛЖСЭН УХАА ХУДГИЙН ОРДЫГ ШАЛГАХ АЖЛЫГ ГАРДАЖ АВЧЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын стратегийн чухал ордын нэг болох “Ухаа худаг”-ийг “Энержи ресурс” ХХК-д хэрхэн яаж очсон тухай бодит дүгнэлт гаргах ажлыг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлд даалгажээ.

Энэхүү ордын хайгуулыг улсын төсвөөр хийсэн ч 2008 оны гуравдугаар сарын 19-ний Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Ж.Оджаргал тэргүүтэй 11 хүний эзэмшлийн хамтарсан консерциумд өгчихсөн нь ил болсон юм.

Тиймээс УИХ, Засгийн газрын өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж танилцуулж боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах захирамж гаргажээ.

Ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонго, ТЕГ-ын П.Одонбаатар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, ЗГХЭГ-ын, хууль эрх зүйн газрын дарга Д.Саруул-Эрдэнэ нар багтжээ.