Н.УЧРАЛЫН ХАМААРАЛ БҮХИЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮД 8.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ АВЧЭЭ

GNNGNN
Sep 21, 2026  
 0
Н.УЧРАЛЫН ХАМААРАЛ БҮХИЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮД 8.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ АВЧЭЭ

2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх ээлжит бус чуулганаар улсын төсвөөс их хэмжээний санхүүжилт авсан боловсролын байгууллагуудыг ил болгосон нь олны шүүмжлэлийг дагуулаад буй.

Ерөнхий сайд Н.Учралын ээж Ж.Цэцэгмаагийн эзэмшил бүхий "Их Засаг Кингс" төрөлжсөн ахлах сургууль тоног төхөөрөмжийн зардалд 3.5 тэрбумын санхүүжилт хүссэн нь улам ч гал ноцоосон. Н.Учрал ХОМ-тээ "Их Засаг олон улсын их сургууль" ХХК-ний хувьцааг эзэмшдэг хэмээн мэдүүлсэн нь бий.

Тэгвэл Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд гурван жилийн дотор 8.3 тэрбум төгрөгийн зардлыг улсын төсвөөс гаргуулсан нь тогтоогджээ.