Ч.ЛОДОЙСАМБУУ: НДШ-ИЙГ БУУРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АН-ЫН БҮЛЭГ 100 ХУВЬ ДЭМЖЛЭЭ

GNNGNN
Jun 23, 2025  
 0
Ч.ЛОДОЙСАМБУУ: НДШ-ИЙГ БУУРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АН-ЫН БҮЛЭГ 100 ХУВЬ ДЭМЖЛЭЭ

УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын 41 гишүүн НДШ-ийг бууруулах зорилго бүхий нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Өнгөрсөн баасан гарагт УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн боловч намуудын бүлгээр хэлэлцэх шаардлагатай гэж үзэн, хойшлуулсан юм.

Тэгвэл өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг дээрх хуулийн төсөлтэй танилцаад, УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжсэн талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдэгдлээ.