ТАНИЛЦ: 76 ДАХЬ УДААГИЙН “ЭММИ” ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ШИЛДГҮҮД

GNNGNN
Sep 16, 2024  
 0
ТАНИЛЦ: 76 ДАХЬ УДААГИЙН “ЭММИ” ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ШИЛДГҮҮД

Телевизийн салбарын шилдэг шоу, уран бүтээлүүдийг шалгаруулдаг 76 дахь удаагийн “Эмми” шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос-Анжелес хотын “Пикок” театрт болж өндөрлөлөө. Уг шагнал гардуулах ёслолоор энэ жил үзэгчдийг байлдан дагуулсан “Shogun” телевизийн цуврал 18 төрөлд “Эмми” шагнал хүртэж, цувралын гол дүрүүд шилдэг жүжигчнээр тодров. Харин “Shogun” цувралаас гадна шилдэг инээдмийн цувралд ялалт байгуулсан “Hacks”-аас эхлээд “Baby Reindeer”, “The Bear” зэрэг цуврал энэ удаагийн наадамд амжилттай оролцсон билээ. Тэгвэл 76 дахь удаагийн “Эмми” наадмын шилдгүүдийн бүтнээр нь танилцуулж байна.

Шилдэг драмын цуврал: “Shōgun”

Шилдэг инээдмийн цуврал: “Hacks”

Шилдэг богино хэмжээний цуврал: “Baby Reindeer”

Драмын цувралын гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Хироюки Санада, “Shōgun

Драмын цувралын гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Анна Савай, “Shōgun

Драмын цувралын туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Билли Крудап, “The Morning Show”

Драмын цувралын туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Элизабет Дебики, “The Crown”

Инээдмийн цувралын гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Жин Смарт, “Hacks”

Инээдмийн цувралын гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Жереми Аллен Уайт, “The Bear”

Инээдмийн цувралын туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Эбон Мосс-Бакрак, “The Bear”

 

Богино хэмжээний цуврал/телевизийн киноны гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Ричард Гадд, “Baby Reindeer”

Богино хэмжээний цуврал/телевизийн киноны гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Жоди Фостер, “True Detective: Night Country”

Богино хэмжээний цуврал/телевизийн киноны туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Ламорн Моррис, “Fargo”

Богино хэмжээний цуврал/телевизийн киноны туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Жессика Ганнинг, “Baby Reindeer”

Шилдэг реалити цуврал: “The Traitors”

Шилдэг ярилцлагын шоу: “The Daily Show”