Б.МӨНХ-ЭРДЭНЭ, Б.БАДАМДОРЖ НАР СОНГОМОЛ БӨХИЙН ТӨРЛӨӨР ОЛИМПЫН ЭРХИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО
Туркийн Станбул хотноо ирэх тавдугаар сарын 9-12-ны өдрүүдэд олимпын эрх олгох сүүлчийн буюу дэлхийн эрхийн тэмцээн болно. Уг тэмцээнд Монголын сонгомол бөхийн холбооны хоёр тамирчин, дасгалжуулагчийн хамтаар оролцоно.
Тодруулбал, 60 кг-д Батхуягийн Мөнх-Эрдэнэ, 97 кг-д Балтмөнхийн Бадамдорж нар дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлага дор олимпын эрхийн төлөө өрсөлдөх гэж байна.
Б.Мөнх-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн бөхийн чөлөөт барилдааны олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээнд амжилттай оролцож хагас шигшээд шалгарсан бол Б.Бадамдоржийн хувьд сонгомол бөхийн ААШТ-д хүрэл медалийн төлөө барилдаж, V байрт шалгарч байсан юм.